Шуурхай хурлаар Шадар сайдын ажлын алба, Эрчим хүчний реформын үндэсний хороо, Монополын эсрэг газар, Төрийн худалдан авах ажиллагааны газрууд ажлын гүйцэтгэлүүдээ танилцуулав.
Шадар сайд Т.Доржханд дараах үүрэг, чиглэлийг өгөв. Үүнд:
• Мах, гурилны үнийн өсөлтийн шалтгааныг судалж танилцуулах
• Төрийн худалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангах, худалдан авалтыг хурдан зарлаж, барилгын улирал эхлэхээс өмнө гэрээ байгуулах,
• Хөрөнгө оруулалт, худалдаа бизнесийн орчныг дэмжих чиглэлд шуурхай ажиллах.
• Нийт албан хаагчдаас ур чадвар, хурдыг шаардана. Үр дүн, сахилга бат дээр онцгой анхаарч алдаа гаргавал хариуцлагыг цаг алдалгүй тооцно.
• Эрх мэдэлтнээс ямар нэг шахалт, шаардлага, нөлөө ирвэл шууд шадар сайддаа ханд. Аливаа хууль бус нөлөөллийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг онцоллоо.
Сэтгэгдэл үлдээх