Албанийн Засгийн газар ТикТокийг хүүхдүүдийн дунд дээрэлхэлт өдөөсөн гэж хаалаа

Б.Сувданзаяа
2025-03-14

Албани улсад ТикТок нийгмийн сүлжээг өчигдөр буюу пүрэв гарагаас эхлэн нэг жилийн турш хаахаар шийдвэрлэжээ. Хятадын компанийн эзэмшдэг уг платформ энэ улсад ойролцоогоор 1.5 сая хэрэглэгчтэй юм. 

Ерөнхий сайд Эди Рама арванхоёрдугаар сард нийгмийн сүлжээний энэхүү платформыг хаахаар төлөвлөж буйгаа мэдэгдэх үедээ ТикТок платформоос үүдэн 11-р сард гарсан хэргийн талаар яаралтай тодруулга авахын хүссэн. Тус хэрэг нь ТикТок платформ дээр  өсвөр насны хүүхдүүд хоорондоо муудалцаж, улмаар асуудал даамжирч нэгнээ хутгалснаас үүдэн 14 настай хүүхэд нас барж өөр нэг нь хүнд гэмтсэн хэрэг юм. Энэхүү хэрэг нь хүүхдүүд сургуульдаа хутга авчрах гэж байгаа ТикТокийн контентоос санаа авсан, эсвэл ТикТок дээр үзсэн түүхээс болж дээрэлхсэн хэрэг гарсан гэж тухайн үед мэдээлэгдаж байсан юм. Пүрэв гарагт Ерөнхий сайд Эди Рама "ТикТок компанитай эерэг яриа хэлэлцээ хийж байна" гэж мэдэгдсэн бөгөөд ТикТокийн багийнхан удалгүй тус улсад айлчилж, "хүүхдийн аюулгүй байдлыг нэмэгдүүлэх талаар хэд хэдэн арга хэмжээ авах болно" гэжээ.

11-р сард болсон энэхүү хэргийн улмаас Албани эцэг эхчүүдийн санаа зовних нь нэмэгдсээр хаах эсвэл хязгаарлах саналыг гаргаж, ийнхүү хаагдаж буй юм. Эрх баригчид "ТикТок платформыг хаах эсвэл хязгаарлахыг дэмжсэн 65,000 орчим эцэг эхтэй 1300 уулзалт хийсэн байна. 

Судлаачдын үзэж байгаагаар тус улсын TикТок хэрэглэгчдийн хамгийн том бүлгийг хүүхдүүд бүрдүүлдэг. Сөрөг хүчин ТикТокийг хаахтай санал нийлэхгүй байгаа бөгөөд эсэргүүцэн жагсаал хийхээр болжээ. Энэ хориг нь "чөлөөтэй сэтгэх, үзэл бодлоо илэрхийлэхээс айж эмээх, үл тэвчих үйлдэл" гэж мэдэгдсэн байна. 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe