Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулган 10.00 цагт эхэллээ.
Чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Үндсэн хуулийн цэцийн дарга, Улсын ерөнхий прокурор, Засгийн газрын гишүүд, ЕТГ-ын дарга, ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга, УИХ-д ажлаа хариуцан тайлагнадаг байгууллага зэрэг төрийн өндөр албан тушаалтнууд, Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газруудын дарга нар оролцож байна.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нээж, хэлэх үгэндээ
Төлөөлөл өргөжин 126 гишүүнтэй болсон энэхүү парламентын танхимд гишүүд та бүхнээр дамжин иргэдийн дуу хоолой илүү өргөн хүрээнд, тогтмол сонсогдож байгаасай гэж хүсэж байна хэмээн онцлон тэмдэглэв.
Мөн УИХ-ын гишүүд чуулганы завсарлагаанаар иргэд, олон нийттэй нүүр тулан уулзаж, санаа бодлоо хуваалцаж ирсэн нь хаврын чуулганаар хэлэлцэх хуулийн төсөлд, бодлого шийдвэрт тусна хэмээн итгэж буйгаа илэрхийлсэн юм.
Чуулганаар үргэлжлүүлэн "Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн мэдээлэл"-ийг хаалттай хэлэлцэх юм.
Сэтгэгдэл үлдээх