3.87 сая дагагчтай YouTuber P2istheName буюу Филипп Энуалли 26 насандаа таалал төгслөө.
Лос Анжелес хотын шүүх шинжилгээний байгууллагаас түүнийг баасан гарагт шуудангийн өрөөндөө үхсэн байдалтай олдсон гэж мэдээлжээ. Филипп Энуаллигийн үхлийн шалтгаан тодорхой бус байгаа ч мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа юм.
P2istheName сүүлийн YouTube бичлэгээ хоёр долоо хоногийн өмнө байршуулжээ. Тус бичлэгтээ Лос Анжелесаас Жоржиа мужийн Атланта руу нүүх төлөвлөгөөнийхөө талаар дурдсан юм. P2istheName зөвхөн YouTube-д алдартай бус өөрийн хувцасны брэнд болох DontMindUs-аараа амжилтад хүрсэн нэгэн. Түүний Лос-Анжелесаас байршуулсан сүүлийн бичлэгүүдийнхээ ихэнх хэсэгт тэрээр түүний нас барсан шуудангийн өрөө, тээвэрлэлтийн төвүүдээр байнга зочилж, өөрийн брэндийн бараагаа бүрэн зарж дууссанаа харуулжээ.
Түүнийг нас барсныг зарласан мэдээллийн дараа YouTuber COLETHEMAN олон нийтийн сүлжээгээр Enewally-д хүндэтгэл үзүүлж, түүнийг өгөөмөр найз гэдгийг дурссан юм. 'Миний сайн найз @P2istheName нас барлаа... Үнэнийг хэлэхэд, хэлэх үг олдохгүй байна. Тэр надад үргэлж эелдэг хандаж, контент бүтээхэд маш их зөвлөгөө өгдөг байсан. Тэр амар амгалан байх болтугай. Энэ миний зүрхийг шархлуулж байна" хэмээн твиттер хуудсандаа бичжээ.
Мөн YouTuber Yoxic “Тэр маш эерэг, аз жаргалтай, үргэлж сайхан энергитэй залуу байсан. Тиймээс түүнийг нас барсанд үнэхээр харамсалтай байна. Залбирал түүнтэй болон түүний хайртай хүмүүс болон түүний гэр бүлийнхэнтэй хамт байна" гэж бичлэг дээрээ хэлсэн юм.
Түүний шүтэн бишрэгчид нь цахим ертөнцөд “Энэ хүн бол миний бага нас байсан, бодит гэдэгт одоо ч итгэж чадахгүй байна”, “Бусад алдартнуудын үхэл хэзээ ч миний сэтгэлийг хөдөлгөж байгаагүй” хэмээн харамслаа илэрхийлжээ.
Сэтгэгдэл үлдээх