Хойд Македон улсад шөнийн цэнгээний газарт гал гарснаар 59 хүн амиа алдаж, 155 хүн шархаджээ

Б.Сувданзаяа
2025-03-17

Ням гарагийн шөнө Хойд Македон улсын зүүн хэсгийн Кокани хотын шөнийн цэнгээний газарт гал гарсны улмаас 59 хүн амиа алдаж, 155 хүн шархадсан талаар эрх баригчид мэдээллээ.  

Дотоод хэргийн сайд Панче Тошковски сэтгүүлчдэд хэлэхдээ, “Club Pulse-д орон нутгийн поп хамтлагийн тоглолтын үеэр 02:30 цагийн орчимд гал гарсан. Одоогоор нас барсан хүмүүсийн 39 нь хэн болохыг олж тогтоогоод байна” гэж мэдэгдсэн. Түүний хэлснээр, анхны дүгнэлтээр пиротехникийн хэрэгслээс болж дээвэр шатсан байх магадлалтай. Гал гарснаар клубын дотор эмх замбараагүй байдал бий болж, хөгжимчид хүмүүсийг аль болох хурдан зугтахыг уриалахад залуус утаан дундуур гүйж байгаа дүрс бичлэгэнд үлджээ.

Албаны хүмүүсийн мэдээлснээр шархадсан хүмүүсийг улсын хэмжээнд, тэр дундаа нийслэл Скопье хотын олон эмнэлгүүдэд хүргэсэн бөгөөд шархадсан хүмүүс хүнд түлэгдсэн байдалтай байгаа юм. Эрүүл мэндийн сайд Арбен Тарави 118 хүн эмнэлэгт хүргэгдсэн гэж мэдэгдээд хөрш зэргэлдээ орнууд, тухайлбал Албани, Болгар, Грек, Серби зэрэг орнуудаас тусламж үзүүлэх санал хүлээн авснаа мэдэгдэв. 

Ерөнхийлөгч Гордана Сильяновска-Давкова Скопье хотын эмнэлэгт түлэгдэлтэд өртөж, эмнэлгийн гадаа хүлээж буй эцэг эхчүүдтэй уулзсан юм. Эцэг эхчүүд ийм зүйл болсонд итгэхгүй байна гэжээ.

Тус клуб нь өмнө нь хивсний агуулах байсан хуучин байранд байсан бөгөөд хэдэн жилийн турш үйл ажиллагаагаа явуулж байсан гэж орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээллээ.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe