"The MongolZ"-н дараагийн тэмцээний тов гарлаа

Ж.Номин
2025-03-18

"The Mongolz" баг ESL Pro league season 21 тэмцээний хагас шигшээ шатанд "Vitality" багтай учраа таарч, 2:1 харьцаагаар хожигдол хүлээн, тэмцээнээ өндөрлүүлсэн билээ.

Тэгвэл тэдний дараагийн тэмцээний тов гарчээ. Тодруулбал,  3-р сарын 19-30-ны хооронд Копенхаген болон Лисбон хотод зохион байгуулагдах BLAST Open Lisbon 2025 тэмцээнд оролцохоор болжээ.

"The MongolZ" эхний тоглолтоо АНУ-ын  "M80" багтай 3 сарын 21-ний 00:00 цагт хийнэ. Тус баг нь дэлхийд чансаагаараа 24-рт бичигдэж буй.


Тэмцээнд 16 баг оролцох бөгөөд "A" болон "B" гэсэн хоёр группт хуваагдсан. Group Stage нь GSL форматтай бөгөөд хоёр хожил байгуулсан багууд Playoffs шатанд шалгарах аж. Харин Playoffs нь Single Elimination буюу ялагдсан баг тэмцээнээ дуусгах дүрмээр явагдах юм.

"А" группт Spirit, The Huns, MOUZ, Falcons, Vitality, Astralis, Faze, Virtus Pro гэх багууд багтсан. Харин групп "B"-д G2, Imperial, Eternal Fire, Liquid, The MongolZ, M80, NaVi, FURIA гэх багууд багтаад байгаа юм. 

Ташрамд, тус тэмцээний нийт шагналын сан 400 мянган ам.доллар бөгөөд аварга авсан баг 150 мянган ам.доллар, дэд байр 60 мянган ам.доллар, 3,4-р байр тус бүр 40 мянган ам.доллар авах аж.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe