Монгол Улс ардчиллын индексээр автократжиж буй 6 улсын нэг боллоо

.Graph
2025-03-18

V-Dem хүрээлэнгээс улс орнуудын ардчиллын үзэл баримтлалыг тодорхойлж, хэмжих зорилготой Ардчиллын тайланг 8 дахь жилдээ гаргалаа. Уг тайлангаар манай улс 

  • 2021 онд 66-р байр
  • 2022 онд 77-р байр
  • 2023 онд 81-р байр
  • 2024 онд 84-р байрт орж, ардчиллын индексээр тогтмол уруудаж байсан.

Тэгвэл 2025 оны тайлангаар манай улс урагшлаа ч үгүй, хойшлоо ч үгүй 84-р байрт эрэмбэлэгджээ. Гэхдээ тус тайлангаар улсуудыг 4 түвшинд ангилж үздэг. Үүнд, 

  1. Либерал ардчилалтай улс
  2. Сонгуулийн ардчилалтай улс
  3. Сонгуулийн ардчилалтай автократ улс
  4. Автократ улс гэж дөрөв ангилдаг.

Тэгвэл манай улс 2024 оны тайлангаар уг дөрвөн ангиллын "Сонгуулийн ардчилалтай улс" хэсэгт багтаж байсан бол 2025 оны тайлангаар "Сонгуулийн ардчилалтай автократ улс" болж ангилал буурчээ. Тус ангилалд манай улсаас гадна Бенин, Гайана, Индонез, Мавритан улсууд багтаж буй юм. 

Мөн уг тайланд Мальдив, Шри Ланка нарын ардчилал сайжирч байгааг дурдаад үүний эсрэгээр

  • Афганистан,
  • Бангладеш,
  • Энэтхэг,
  • Киргизстан,
  • Монгол,
  • Пакистан гэсэн зургаан улс автократжиж байгааг онцолжээ. 

Автократ засаглал нь эрх баригчид үнэмлэхүй эрх мэдлийг эзэмшдэг засаглалын тогтолцоо билээ. 

Дэлгэрэнгүй тайланг ЭНД ДАРЖ уншина уу. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe