2025-2026 оны хичээлийн жилээс эхлэн Харвардын их сургууль гэр бүлийн орлого нь жилд 100,000 доллар ба түүнээс бага бол тухайн оюутныг үнэгүй сургахаас гадна байр, хоол хүнсээр хангахаар болжээ. Үүнээс гадна жилд 200,000 доллар ба түүнээс бага орлоготой оюутнуудын төлбөрийг үнэгүй болгосон аж.
Энэхүү тусламжгүй буцалтгүй тусламж бөгөөд тухайн оюутныг сургуулиа амжилттай төгөсөхөд нь дэмжлэг болно гэж тус сургуулийнхан үзэж байна. Хамгийн гол нь 100,000 доллараас бага орлоготой бүх оюутанд адил тэгш үйлчлэх юм.
Энэ талаар сургуулийг төлөөлж Хопи Хоэкстра "Харвард санхүүгийн нөхцөл байдлаас үл хамааран хамгийн авъяаслаг оюутнуудад үүд хаалгаа үргэлж нээхийг эртнээс эрмэлзсээр ирсэн. Санхүүгийн тусламжийн энэхүү хөрөнгө оруулалт нь элссэн оюутан бүрд Харвардын коллежийн боловсрол эзэмших боломжийг олгох зорилготой бөгөөд ингэснээр тэд эрдэм шинжилгээний хүсэл тэмүүлэлтэй байж, бидний ирээдүйд эерэгээр нөлөөлж чадна" хэмээн мэдэгдсэн юм.
2004 оноос хойш Харвард тодорхой босгоос доогуур орлоготой гэр бүлүүдэд үнэ төлбөргүй сурахыг санал болгосоор ирсэн. Тус сургууль нь 2007 онд санхүүгийн тусламжийн багцын нэг хэсэг болох зээлийг хасаж, буцааж төлөх шаардлагагүй буцалтгүй тусламжаар сольсон юм.
Сэтгэгдэл үлдээх