Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2026-2028 оны макро эдийн засгийн төсөөллийг танилцууллаа.
ДНБ
Монгол Улсын эдийн засаг сүүлийн жилүүдэд уул уурхайн салбараас хамаарч хэлбэлзэлтэй өсөлттэй явж ирсэн. Түүхий эдийн үнэ, гадаад зах зээлийн эрэлтээс шууд хамааралтай тул эдийн засгийн өсөлт тогтворгүй хандлагатай байв. Харин 2023 оноос эдийн засагт сэргэлт ажиглагдаж, ДНБ-ий өсөлт 2023 онд 7.0 хувь, 2024 онд 4.9 хувь болсны зэрэгцээ макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд өмнөх онуудтай харьцуулахад сайжирсан. Гэхдээ эдийн засгийн өсөлт 2023 оноос 2.1 нэгж хувиар бууран төлөвлөж, таамаглаж байснаас доогуур гарсан. Энэ нь цар тахлын дараа эрдэс баялаг, түүний дотор нүүрсний салбараас хамаарсан өсөлтийн үе өнгөрч байгааг анхааруулсан дохио төдийгүй мөчлөг дагасан томоохон тэлэлттэй төсвийн бодлого баримталж байгаа өнөө үед анхаарах асуудал гэдэг нь тодорхой.
Инфляц
Мөнгөний нийлүүлэлт 2024 оны жилийн эцэст 43.3 их наяд төгрөг болж, нийт олгосон зээлийн үлдэгдэл 37 их наяд төгрөг, чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл 1.9 их наяд төгрөг, валютын хадгаламж 4.9 их наяд төгрөг, харин инфляцын түвшин 9.0 хувь болжээ. Инфляц өсөхөд цахилгааны үнийн өсөлт голлон нөлөөлсний зэрэгцээ дотоод эдийн засгийн сэргэлт, цалингийн өсөлттэй холбоотойгоор үйлчилгээ, түрээс, импортын барааны үнэ хүлээлтээс өндрөөр өссөн нь нөлөөлж байна.
Нүүрсний экспорт
Монгол Улс 2003 оноос хойш 12 жилийн туршид нүүрсийг экспортод гаргаж байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд нийт экспортод нүүрсний орлогын эзлэх хувийн жин ихээхэн нэмэгдэж 2024 оны жилийн эцсийн байдлаар 8,534.9 сая ам.долларын нүүрс экспортолсон нь нийт экспортын 54.1 хувийг эзэлж байна.
2025 онд эдийн засгийн өсөлт үргэлжилж, төсвийн зардал тэлснээр эрэлтийн шинжтэй инфляцын дарамт нэмэгдэх, өрхийн болон аж ахуйн нэгжийн ус, дулааны төлбөр өсөх зэрэг нь шууд болон зардлын сувгаар дамжин инфляцыг нэмэгдүүлэх хүлээлттэй байна. Улмаар инфляц 2025 оны туршид Төв банкны зорилтот интервалыг давж нэмэгдэх бөгөөд оны сүүлээс инфляцын саарч, 2026 онд зорилтот түвшинд хүрч тогтворжихоор байна.
Нүүр сний үнэ
Манай улсын төсвийн нийт орлого уул уурхайн салбарын орло гоос ихээхэн хамааралтай явж ирсэн бөгөөд түүхий эдийн голлох бүтээгдэхүүн, тэр дотроо нүүрсний үнэ, экспортлох тоо хэмжээнээс шалтгаалсан төсөвт учрах сөрөг эрсдэлийг бий болгож байна.
Алтны үнэ
Ойрхи Дорнод дахь мөргөлдөөн хурцатгах магадлал нь хэд хэдэн түүхий эдийн үнэд нөлөөлж болзошгүй. Аюулгүй эрэлтийн барометр болох алтны үнэ 10 дугаар сарын дундуур геополитикийн хурцадмал байдал, АНУ-ын мөнгөний бодлогыг зөөлрүүлэх хандлагаас үүдэн бүх цаг үеийн нэрлэсэн дээд хэмжээнд хүрсэн.
2025 онд тулгарах дэлхий нийтийн томоохон эрсдэлүүдийг Дэлхийн эдийн засгийн форум, олон улсын байгууллагууд болон шинжээчид дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
- Геополитикийн хурцадмал байдал
- Эдийн засгийн хямрал, санхүүгийн тогтворгүй байдал
- Байгаль орчны асуудал ба уур амьсгалын өөрчлөлт
- Кибер аюулгүй байдал ба уур амьсгалын өөрчлөлт
- Эрүүл мэндийн салбарын шинэ эрсдэлүүд багтаж байна. Дэлхийн улс орнуудын хоорондох дайн, цэргийн мөргөлдөөн хурцадсан, гаалийн татвар, худалдааны бодлогын тодорхойгүй байдал, дэлхийн санхүүгийн нөхцөл байдал хурцадсан зэргээс үүдэн эдийн засагт эрсдэл нэмэгдэж байгааг ОУВС тэмдэглэж байгаа талаар танилцуулгад дурдсан байна.
Сэтгэгдэл үлдээх