Eagle телевизийн тусгай сурвалжлах баг 2024 оны нэгдүгээр сард Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтийн талаар "Тусгай сурвалжилга: Дүнжингаравын дэлбэрэлт-2" сурвалжилгыг бэлтгэн хүргэлээ.
Сурвалжилгыг бүрэн эхээр нь ЭНД дарж үзнэ үү.
Сурвалжилгад дурдсанаар хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт хохирлын үнэлгээ хийхэд нийтдээ 17.3 тэрбум төгрөг болжээ. Задалбал,
Үүнээс гадна хохирогч нарын сэтгэл зүйн хохирлын дараах байдлаар үнэлжээ. Сэтгэцийн хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан тооцдог. Өнөөдрийн байдлаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660 мянган төгрөг байгаа юм.
Дашваанжил ХХК энэхүү хохирлыг барагдуулах чадамжтай юу?
Сурвалжлах багийн мэдээлснээр Дашваанжил ХХК-ийн нэр дээр 78, захирал Н.Баатаржавын нэр дээр 18 үл хөдлөх, 2 машин, осол гаргасан жолооч Ч.Рэнцэндоржийн нэр дээр 1 машин байгаа аж. Одоогийн байдлаар уг хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан байна. Ийнхүү хязгаарласан нь хохирлыг барагдуулахад чиглэж буй юм.
Анхаарах асуудал: Дашваанжил ХХК нийтдээ 6 өмгөөлөгчтэй. Харин бүх хохирогчид нийлээд 2 өмгөөлөгчтэй байгаа нь хохирогчид хууль зүйн туслалцаа дутуу авах вий гэсэн болгоомжлолыг төрүүлж байна.
Хохирлыг хэрхэн барагдуулах талаар өмгөөлөгч нар ингэж хэлж байна.
Өмгөөлөгч Ж.Давааням: Одоогийн байдлаар шүүхээс ямар нэг шийдвэр гараагүй байгаа. Хэрэв шүүхээс гэм буруутай нь тогтоогдвол хохирлыг Дашваанжил ХХК болон Н.Баатаржав, Ч.Рэнцэндорж нар төлнө.
МУИС-ийн багш Д.Ганхүрэл: Аль ч тохиолдолд хуулиараа ажил олгогч хариуцлага хүлээнэ. Учир нь, Иргэний хуулийн 498.1-д ингэж заасан. Хэрэв ажилтан уг ослыг санаатай үйлдсэн бол хохирлыг төлөлцөнө. Тийм биш тохиолдолд ажилтан хариуцлага хүлээхгүй. Компанийг шүүх буруутай гэж тооцвол шүү дээ.
Яллагдагч: Хэргийн яллагдагчаар Дашваанжил ХХК-ийн захирал Н.Баатаржав болон осол гарах үед газ тээвэрлэж буй машиныг жолоодож байсан жолооч Ч.Рэнцэндоржийг татсан юм.
Сурвалжлах баг энэ хэрэг шийдвэрлэгдэж, хохирол барагдах хүртэл урт хугацаа орно, учир нь энэ хэрэг гурван шатны шүүхээр явна гэдгийг тодотголоо.
Сэтгэгдэл үлдээх