"The MongolZ" АНУ-ын "M80" багийг 2:1 харьцаагаар хожлоо

Ж.Номин
2025-03-21

"The Mongolz" баг BLAST Open Lisbon 2025 тэмцээний эхний тоглолтоо хийж, хожил байгууллаа. 

Тодруулбал, тэд АНУ-ын "M80" багтай 3 map тоглож, 2:1 харьцаагаар хожив.

"The MongolZ"-н дараагийн учраа "NaVi" болон "FURIA" багуудын аль ялсантай нь тоглох юм. 

"NaVi" нь дэлхийд чансаагаараа 3-рт, "FURIA" 15-р байранд эрэмбэлэгдэж байгаа бөгөөд хоёр багийн тоглолт яг одоо (2025.03.21 | 04:00) үргэлжилж байна. Уг хоёр багаас дараагийн шатанд "NaVi" гарч ирж, "The MongolZ"-той таарах магадлал өндөр.

Эргэн сануулахад, өмнөх ESL pro league season 21 тэмцээний шөвгийн наймд "The  Mongolz" болон "NaVi" хоорондоо таарч, манай улсын баг 2:0 харьцаагаар хожил байгуулж байсан билээ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe