Б.Болд: Манай нэвтрүүлгийн хард Ноорогийнхны техник хэрэгсэлтэй хамт хураагдсан

.Graph
2025-03-21

Ноорог студийн залуусыг ЦЕГ-аас шалгаж буй билээ. Тэднийг анх баривчлах үед ажлын хэрэгсэл, утас, хард зэргийг хураасан. Тэгвэл тэрхүү хураасан зүйлд “Моод” нэвтрүүлгийн продюсер Б.Болдын зөөврийн хард хамт хураагдсан байна. Энэ талаар бид тодрууллаа. 

-Танай зөөврийн хард Ноорогийн эд зүйлстэй хамт хураагдсан гэж та мэдээлсэн. Яаж яваад танай хард тэнд явсан юм бэ?

-Манай нэг зөөврийн хард Ноорогийнхонд байсан. Баривчилгаа болох үед хамт хураагдсан. 2-3 гоё ажил дотор нь яваа юм. Дотроо би хувьдаа  юм хумаа хурдан авчих юмсан л гэж бодож байна.

-Таны хард дээр ямар нэг хууль бус юм байсан юм биш биз дээ?

-2 терабайтын хард байгаа. Нэг видео нь сая өнгөрсөн даваа гарагт цацагдах ёстой байсан. Юмаа хураалгасан гээд байхад нь яачхав гээд байлтай биш. Тиймээс контент цацагдаагүй. Мөн Моод Японы хог ангилах юмыг судалсан видео байсан. Тэрний эвлүүлгийг Ноорогийнхноор хийлгэхээр өгөөд байсан юм.

-Сүүлд хэзээ яаж холбогдсон бэ?

-Хамгийн сүүлд Уламсайхантай Цагаан сарын өмнө холбогдсон. Хүмүүсийнхээ цалинг тавих гэсэн юм аа гээд ярьсан. Нэг видеоныхоо урьдчилгааг түрүүлээд өгөх боломж байна уу гэсэн. Би 300,000 өгөх байснаас боломжоороо 800,000 төгрөг шилжүүлсэн юм. Тэр яригдаад байгаа их мөнгөн дүнг огт мэдэхгүй. Нэг илэрхий юм байгаа юм. Уг нь нийгэмд бүх салбарт одоо байгаагаасаа илүү гоё байя, өөрчлөлт хийе, болгоё, бүтээе гэсэн залуус наанаа инээсэн лаг л харагдаад байгаа. Гэтэл цаанаа яаж цалингаа тавих вэ гэсэн хэдэн залуучууд л байна. Өөр нийгэмд бол бүтээгч залуус нь моод байдаг биз дээ. Манайд бол үнэхээр ядарсан хэдэн залуус л байна даа.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe