Apple компани БНХАУ-д цэвэр эрчим хүчний сан байгуулж байгаагаа зарлалаа

Б.Сувданзаяа
2025-03-25

2025 оны 3-р сарын 24-нд Apple компани БНХАУ-д 720 сая юанийн (ойролцоогоор 99.22 сая доллар) санхүүжилтээр цэвэр эрчим хүчний шинэ сан байгуулахаа зарлалаа. Энэ нь гүйцэтгэх захирал Тим Күүкийн Бээжинд хийсэн айлчлалтай зэрэгцэн гарч буй юм.

Apple компани ийнхүү БНХАУ-д хоёр дахь цэвэр эрчим хүчний сангаа байгуулж буй бөгөөд өмнөх санг 2018 онд байгуулж байсан билээ. 2018 онд байгуулагдсан энэхүү сан нь Хятадын Цэвэр эрчим хүчний санд нийтдээ 1 гигаватт эрчим хүч үйлдвэрлэх зорилтоо давуулан биелүүлсэн. Тиймээс Apple компани өмнөх сайн туршлагадаа үндэслэж, дараагийн цэвэр эрчим хүчний сангаа барих гэж буй нь энэ юм.

Энэ талаар Apple компаниас “Эрчим хүчний сан нь Apple-ийн тогтвортой байдлын төлөөх чухал алхам болж байна. Энэ бол 2030 он гэхэд нийлүүлэлтийн сүлжээгээ бүхэлд нь 100% сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлэх Apple-ийн өргөн хүрээний зорилгын нэг хэсэг” хэмээн мэдэгджээ. Энэхүү сан байгуулагдсанаар жил бүр 550,000 мегаватт-цаг салхи, нарны эрчим хүчийг Хятадын цахилгаан эрчим хүчний сүлжээнд нийлүүлнэ.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe