Дэлхийн ТОП 100-д багтдаг Queensland их сургууль-Монголын өмнийн говьд

.Graph
2025-03-26

Рио Тинто групп жил бүр дэлхийн топ 100-д багтдаг Австралийн Квинсландын их сургуультай хамтран Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Оюу толгой уурхайн цогцолборт “Өмнийн говийн гүний уурхайн институт”-ийг байгуулжээ. Энэ жил нийт 28 элсэгчид хамрагдаж, дадлага сургалтаа эхэлсэн байна. 

Нийтлэлийг зургаар ЭНД дарж үзнэ үү. 

Институтийн зорилго

  • Монголын уул уурхайн салбарын ур чадварын дутагдлыг нөхөх
  • Олон улсын түвшинд өрсөлдөхүйц боловсон хүчин бэлтгэх

Оюу толгойн оролцоо

  • Уул уурхайн ажилтны дадлага сургалтыг явуулна.
  • Гадаад, дотоодын суралцагсдыг Оюу толгойн уурхай болон Улаанбаатар хот хоорондын нислэгээр хангана.
  • Суралцагсдыг хичээллэх, амрах байраар бүрэн хангана.
  • Суралцагсдад Оюу толгойн нарийн мэргэжилтнүүд дэмжлэг, зөвлөгөө өгнө. 

У.Хүрэлсүх: Энэ бол дэлхийд өрсөлдөх шилдэг боловсон хүчин бэлтгэх институт

  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн долоо хоногт Оюу толгойн гүний уурхайд зочлохдоо, “Оюу толгойд “Өмнийн Говийн гүний уурхайн институт”-ийг байгуулан, уул уурхайн салбарын дэлхийд өрсөлдөх чадвартай, гадаад, дотоодын шилдэг боловсон хүчнийг бэлтгэж байгааг харахад сэтгэл өндөр байна” хэмээн онцолсон  байна. 

Институтийн 2025 оны элсэгч Г.Баяр-Эрдэнэ: Би өмнө нь гүний уурхайд талбайн инженерээр ажиллаж, практик туршлага хуримтлуулсан. Гэвч дараагийн түвшинд ахихын тулд бат бөх онолын суурь мэдлэг чухал шаардлагатай. Энэ чухал орон зайг нөхөж, практик болон академик мэдлэгийг үр дүнтэй нэгтгэх боломжийг бүрдүүлж байгаад баяртай байна.

Институтийн 2025 оны элсэгч Роберт Тобин: Сургалтаа амжилттай дуусгаж, эндээс олж авсан мэдлэг, туршлагаа Резолюшн зэсийн уурхайн багтайгаа хуваалцахыг тэсэн ядан хүлээж байна. 

Суралцах чиглэл

  • Гүний уурхай, геотехник
  • Гидрологи
  • Уул уурхайн загварчлал, инженерчлэл, 
  • Олборлолт, ашиглалтын менежмент 

2026 оноос эхлэн гадаад, дотоодын уул уурхайн компаниуд ажилтнуудаа сургах боломжтой.

Квинсландын их сургуулийн тухай

  • Квинсландын их сургууль нь Австралийн Брисбэнд байрладаг бөгөөд дэлхийн топ 100 сургуульд жил бүр багтдаг. 

Квинсландын их сургуулийн ранк 

  • 2025 онд 77-д 
  • 2024 онд 70-д
  • 2023 онд 53-д
  • 2022 онд 54-д
  • 2021 онд 62-д
  • 2020 онд 66-д 
  • 2019 онд 69-д
  • 2018 онд 65-д

Тэдний цаашдын амбиц

  • “Оюу толгой” компани болон “Рио Тинто” групп нь Өмнийн говийн гүнийн уурхайн институтаар дамжуулан Монгол Улсад уул уурхайн мэргэжилтнүүдийн шинэ үеийг эхлүүлж, дэлхийн хэмжээний нарийн мэргэжилтнүүдийг бэлтгэх төв болохоор зорьж байна.

Оюу толгой компанийн тухай (www.ot.mn)

  • “Оюу толгой” бол Монгол Улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. 
  • Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. 
  • Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe