Хувь хүний орлогын албан татварыг 10 хувь биш 1 хувь болгох өргөдөл санаачилжээ

.Graph
2025-03-27

Иргэн Р.Шинэгэрэл, Б.Батбилэгт нар Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах болон Хувь хүний орлогын албан татварыг бууруулах нийтийн өргөдлийг D-Parliament системд санаачилжээ.

Нийгмийн даатгалын шимтгэл бууруулах

Иргэн Б.Батбилэгт өргөдөлдөө "Нийгмийн даатгалын шимтгэлийг иргэдээс өгөх бусад санхүүгийн эх үүсвэрийн тусламжтай 2 дахин бууруулж өгөх тухай. 1072 хувьцааны ноогдол ашгийг үүнд ашиглах" гэжээ.

Тодруулбал, одоогоор хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа НДШ-ийн хувь хэмжээг бууруулж 12 хувьд хүргэхийг өргөдөлд дурдсан байна. Түүний хувьд шимтгэлийн бууруулсан хэмжээг Нийгмийн даатгалын санд бүрдүүлэх өөр арга зам байна гэж үзэж байна. Жил бүр орж ирдэг 1072 хувьцааны ноогдол ашгийг ажил эрхлэгч өөрийн хүсэлтээр нийгмийн даатгалын санд шилжүүлбэл дараа жилийн нийгмийн даатгалын шимтгэлийг 12% хүртэл бууруулж өгдөг байх. Энэ нь бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт инфляцад нөлөөлөхгүй байх төгрөгийн ханш унахгүй байх боломжийг бүрдүүлнэ гэсэн байна.

Өргөдөлд нэгдэх бол ЭНД дарна уу. 

Хувь хүний орлогын албан татварыг бууруулах

Иргэн Р.Шинэгэрэл өргөдөлдөө "Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 6.3-д заасан орлогод ногддог албан татварын хэмжээг 1% болгож бууруулах. Үүнд:

6.3.1. Цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого,

6.3.2. Үйл ажиллагааны орлого,

6.3.3. Хөрөнгийн орлого,

6.3.4. Хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлого,

6.3.5. Шууд бус орлого,

6.3.6. Бусад орлого.

Тэрээр энэ талаар "Хувь хүний цалин, орлогоосоо төлдөг ашгийн татварыг 10% биш 1% болгож бууруулах, иргэн баян бол улс хөгжинө" гэсэн байна.

Өргөдөлд нэгдэх бол ЭНД дарна уу. 

Эдгээр өргөдөлд гарын үсэг зурах хүчинтэй хугацаа нь 30 хоног байх юм. Энэ хугацаанд 100 мянган гарын үсэг цугларахгүй бол өргөдөл хүчингүй болно. Харин заасан хугацаанд 100 мянгаас дээш гарын үсэг цугларбал Засгийн газрын өргөн барихаар бэлтгэж буй Татварын багц хуулийн төсөлд тусгагдах боломжтой. Эсвэл уг өргөдлүүд дангаараа УИХ-д өргөн баригдаж, хэлэлцэгдэх боломжтой билээ. 

Сэтгэгдэл үлдээх

1 хувь болгохийг дэмжиж байна

Удвал

Дэмжих үү?

4 0

Demjij bna

Davaanyam

Дэмжих үү?

6 0
Newsletter Subscribe