МХБХ-ны Ерөнхийлөгчийн болон Зөвлөлийн гишүүний сул орон тооны нөхөн сонгуулийг /2023-2027/ ирэх дөрөвдүгээр сарын 29-ний өдөр хийхээр товлосонтой холбоотойгоор Ерөнхийлөгч, Зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийн хүсэлт, материалыг 2025 оны 03 дугаар сарын 14-ний 09:00 цагаас 03 дугаар сарын 29-ний 18:00 цаг хүртэл МХБХ-ны байранд хүлээн авч байна.
МХБХ-НЫ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛОН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮНД НЭР ДЭВШИХ ХҮСЭЛТЭЙ ХУВЬ ХҮН НЬ:
МХБХ-ны Дүрмийн 38-р зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 18-аас дээш настай, МХБХ-ны Дүрмийн хавсралт 3-т заасан шударга байдлын мэдэгдлийг бөглөж хангасан, сонгууль эсвэл дахин сонгуулиас өмнө сонгуулийн хороонд материалаа шалгуулсан, хөлбөмбөгийн спортод дөрвөөс доошгүй жил идэвхтэй оролцсон Монгол улсын хууль тогтоомжийг зөрчиж, гэмт хэрэгт холбогдоогүй, Монгол Улсын нутаг дэвсгэрт байнга оршин суудаг иргэн байна.
НЭР ДЭВШИГЧИЙН ХҮСЭЛТ МАТЕРИАЛ НЬ ДАРААХ МЭДЭЭЛЛИЙГ АГУУЛСАН БАЙНА:
Одоогийн байдлаар 3 хүн нэр дэвшихээр болсон нь олон нийтэд ил болжээ.
С.Жаргал
Тэрээр онголын спортын корпорацийн Спорт хариуцсан захирал. Түүний хувьд 2013 оноос хойш хөлбөмбөгийн тив, дэлхийн түвшний бүх шатны тэмцээний зохион байгуулагч, комиссараар ажиллаж байсан аж.
Г.Дашням
Тэрээр Улаанбаатар Сити клубын эзэн. Түүний хувьд хөлбөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан туршлагатай.
Ц.Анандбазар
Албан бус мэдээллээр Ц.Анандбазарыг холбооны ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэх мэдээлэл гарчээ.
Сэтгэгдэл үлдээх
анандбазар болио
ариунаа
Дэмжих үү?
1 1