БНСУ-ын гал түймэрт 26 хүн нас баржээ

.Graph
2025-03-27

БНСУ-д 7 хоногийн турш үргэлжилж буй гал түймрээс болж 26 хүн нас барж, 29 хүн угаартах, түлэгдэх гэх мэт бэртэл аваад байна.

Нас барсан хүмүүсийн дийлэнх нь өндөр настай хүмүүс байгаа аж. Галын бүсэд амьдарч буй хүмүүсийн дийлэнх нь өндөр настай хүмүүс бөгөөд өндөр настны асрамжийн газар их байрладаг байна. БНСУ-д энэ жил хуурайшилт ихтэй хүчтэй салхитай байгаа учраас галыг унтраахад хүндрэлтэй байгаа юм байна. Гал түймрийг унтраахаар гал сөнөөгч, цэрэг, төрийн албаныхан зэрэг 10 мянга гаруй хүн ажиллаж байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe