МУГТ Ц.Раднаа дахин ДАШТ-ий хос алтан медалын эзэн болжээ

Ц.Чимэдцэеэ
2025-03-27

Хөнгөн атлетикийн мастеруудын ДАШТ-ий 90-95 насны ангилалд 60 метр, 800 метрийн зайд Дэлхийн гүйлтийн рекорд эзэмшигч, МУГТ Ц.Раднаа өрсөлдөж, хос алтан медалийн эзэн боллоо. 

Тус тэмцээнийг олон улсын Хөнгөн Атлетикийн Холбооноос энэ сарын 23-30-ны хооронд АНУ-ын Флорида мужийн Алачуа хотод зохион байгуулж байна.

Ц Раднаа гуай нийт 6 төрөлд хүч үзэх ба одоо 200, 400, 1500 метрийн харайлтын тэмцээнүүд үлдээд байна.

Тэр  2019 онд 85 настайдаа Польш Улсад болсон хөнгөн атлетикийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гурван алтан медаль хүртэж, дээд амжилт тогтоосон анхны Монгол хүн болж байжээ.

Түүнээс хойш Ази тивийн хэмжээнд зохиогдсон хөнгөн атлетикийн аварга шалгаруулах болон мастеруудын тэмцээнүүдэд оролцон, алт, мөнгөн медаль хүртэж, нийт 17 дээд амжилтын эзэн болсон гавьяат тамирчин юм.

Мөн өнгөрсөн оны наймдугаар сард болсон уг тэмцээнд 100 метр, 800 метрийн зайн хос алтан медалийн эзэн болж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Сүхбаатарын одон" цол олгож байв.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe