УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 01 дүгээр дүгнэлтийг хэлэлцлээ.
Энэ нь сонгуульд бие даан нэр дэвшигч 801 хүний гарын үсэг цуглуулж байгаа нь Үндсэн хууль зөрчсөн хэмээх дүгнэлт байсан юм.
Тодруулбал, иргэн нам байгуулахын тулд 801 хүний гарын үсгийг цуглуулдаг. Тэгвэл сонгуульд нэг дэвшихийн тулд иргэн нь нам байгуулахтай дүйцэхүйц буюу адилхан 801 хүний гарын үсэг цуглуулж байгаа нь Үндсэн хуулийн зарчимд харшилсан гэж үзсэн юм.
Ялангуяа, сонгуульд бие даан нэр дэвшигч нь 801 хүнийхээ гарын үсгийг богино хугацаанд цуглуулахаас гадна олон шалгуур үзүүлэлтийг хангах шаардлагатай болдог нь шударга бус байна гэж үзжээ.
Гэвч энэхүү дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, гишүүдийн олонх нь дэмжээгүй тул ийнхүү унаж байна. Уг дүгнэлт нь Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны шийдвэр байсан бөгөөд УИХ хүлээж аваагүй тул их суудлаар дахин хэлэлцэх бололтой.
Сэтгэгдэл үлдээх