УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны харьяа Боловсролын зээлийн сангийн шинэчлэлийн Ажлын хэсэг байгуулагдсан. Тус Ажлын хэсэг Засгийн газарт чиглэл өгөх тогтоолыг баталжээ. Энэ тогтоолын дагуу 2025 оны боловсролын зээл шинэ журмаар сонгон шалгаруулалтаа хийх аж.
Энэ талаар УИХ-ын гишүүн О.Батнайрамдал "Боловсролын зээлийн сан гадаад болон дотоод гэсэн хоёр зээлийг олгодог. Дотоод зээлийг нийт 1.2 сая удаа олгосон. Үүний эргэн төлөлт 98 хувьтай байна. Гэтэл гадаад зээлээр 2500 гаруй оюутанд 360 тэрбум төгрөг олгосон байхад эргэн төлөлт нь 4 хувьтай байгаа юм. Энэ бол хүний эрхийн зөрчил, ялгаварлан гадуурхалт. Дотоод зээлээ төлөхгүй бол оюутнууд Монголбанкны муу зээлийн ангилалд шилждэг бол гадаад зээл авсан оюутнууд зээлээ төлөхгүй байж Монголбанкны муу зээлийн ангилалд орохгүй байна.
2025 онд Боловсролын зээлийн сан 158.4 тэрбум төгрөгийн төсөвтэй ажиллана. Хамгийн гол нь үүний 33.6 тэрбум нь эргэн төлөлтөөс санхүүжих юм байна. Өөрөөр хэлбэл, өмнөх зээл авсан оюутан зээлээ төлж байж дараагийн оюутан зээл авах боломжтой болно. Тиймээс Байнгын хорооны тогтоолын дагуу энэ төсөв нээлттэй, ил тод журмаар явагдах ёстой гэсэн чиглэлийг Засгийн газарт өглөө" гэлээ.
Сэтгэгдэл үлдээх
МУ-ын тэтгэлэгээр Харвард явсан оюутан эргэж ирээд Монголын цалингаар 200К долларыг яаж төлөх үү?
Зочин
Дэмжих үү?
0 0Гадаад зээл бус тэтгэлэгийн гэрээ хийж явсан тул зээл төлөхгүй шүү дээ. Ялгаж салгамаар юмаа. Батнайрамдал өөрөө ч сайн мэдэж байгаа, зүгээр улс төрийн шоу хийж оноо авах....
Zochin
Дэмжих үү?
0 0