УИХ-ын гишүүн Б.Уянга стратегийн гэх алдаатай ойлголтыг засах шаардлагатай байгаа талаар мэдээлэл хийлээ.
Тэрээр "Уул уурхайн чиглэлээр хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон ордыг нь стратегийн орд гэж нэрлээд төр олон нийтийн өмчид авчих юм байна гэх айдсыг бий болгож байгаа. Иймээс өнөөдрөөс эхлэн стратегийн гэх алдаатай ойлголтыг засаж бүх уул уурхайн ордууд Үндэсний баялгийн санд борлуулалтынхаа орлогынхоо 2 хувийг төвлөрүүлэх нь зүйтэй. Энэ дараа дараагийн том ордуудад нээх хөрөнгө оруулалтыг татах боломжийг бүрдүүлнэ. Ингэж чадвал хуримтлалын сан арвижих, уул уурхайн салбарын тоглоомын дүрэм тодорхой болсон юм. Уул уурхайн бүх ордуудаас ижил хэмжээний орлогыг хуримтлалын санд төвлөрүүлсэн бол 2024 онд гэхэд 495 тэрбум төгрөг бус 1,1 их наяд төгрөг төвлөрөх боломжтой. Тоглоомын дүрмээ тодорхой болгох нь хамгийн чухал байна" гэлээ.
Сэтгэгдэл үлдээх