Л.Энх-Амгалан: "Цалинтай ээж"-ийн 50 мянгыг сэтгэлийн хөөрлөөр 500 мянга болгох боломжгүй

.Graph
2025-03-27

Сүүлийн үед "Цалинтай ээж"-ийн 50 мянган төгрөгийг нэмэгдүүлэх асуудал яригдаж байна. Зарим иргэний хувьд 50 мянга бол нэг уут памперс дөнгөн данган худалдаж авах мөнгө тул 500 мянга болгох хэрэгтэй гэсэн санаачилгыг гаргаад байгаа юм. Тэгвэл үүнд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан хариулт өгчээ. 

Тэрээр "Улсын хэмжээнд 170 мянган ээж энэ тэтгэлгийг авдаг. Удахгүй Халамжийн хуулийг өргөн барина. Жилд улсын төсвөөс халамжид 2.4 их наядыг зарж байна гэж ярьдаг ч үүний 1.7 их наяд нь хүүхдийн мөнгө байдаг. Хүүхдийн мөнгө, цалинтай ээжийн мөнгө бол халамж огт биш шүү дээ. Төсвийн орон зай бага байгаа учраас ээжүүд 3 жилийн хугацаанд 50 мянгаараа авах уу, эсвэл 0-6 сарын хугацаанд нярай байх үед нь 100-150 мянган төгрөгөөр өгөх үү гэх мэт тооцоолол гаргаад ярих хэрэгтэй. Тэрнээс биш сэтгэлийн хөөрлөөр сарын 500 мянга болгоно гэх мэт тооцоололгүй юм ярьж болохгүй. Цаашид "Цалинтай ээж"-ийг "Нярайн дэмжлэг" гэх байдлаар өөрчилж болох юм. Өөрөөр хэлбэл, энэ тэтгэлгийг 36 сар авах уу, авах хэмжээг нь нэмээд 12 сар авах уу гэдгээс бас сонгож болох юм" гэлээ. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe