Олон нийтийн сүлжээнд УИХ-ын гишүүн Б.Найдалаа, УИХ-ын гишүүн, Боловсролын сайд П.Наранбаяр нар Төрийн ордонд зодолдсон гэх асуудал яригдаж байна.
Уг асуудлыг ЦЕГ-аас тодруулахад "Монгол Улсын төрийн ордонд Боловсролын сайдыг УИХ-ын гишүүн цохиж, биед нь хохирол учруулсан гэх мэдээллийг 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 15.00 цагийн орчимд хүлээн авсан. Хэргийг бүртгэлд оруулан, биед учирсан хохирлыг тогтоох бусад нотлобол зохих байдлыг тогтоохоор шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна" гэж мэдээллээ.
Сэтгэгдэл үлдээх