2024-2025 оны хичээлийн жилийн II улирлын бие даалтын 7 хоног хөдөө орон нутаг гуравдугаар сарын 24-28-ны өдрүүдэд болж байна. Харин нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудынх гуравдугаар сарын 31-ний өдрөөс дөрөвдүгээр сарын 4-ний өдрийг дуустал үргэлжилнэ.
Бие даалтын 7 хоногт ерөнхий боловсролын сургуулиуд өөрийн орон нутаг, сургуулийн онцлогтой уялдуулан сургалт, үйл ажиллагаа, дадлага сургуулилтыг төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, аврах ангитай хамтран зохион байгуулах боломжтой.
Сэтгэгдэл үлдээх