Т.Доржханд: Дэлхий бужигнахаар дагаад бужигнаж болохгүй, ЗГ-аас гарахгүй

.Graph
2025-03-28

ХҮН-ын дарга, шадар сайд Т.Доржханд төрийн ордонд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр,

"Дэлхий ертөнц амаргүй байна шүү дээ. Трампын тарифаас болоод тодорхойгүй нөхцөл рүү орчихлоо. Тариф татвараар өрсөлдөж байна. Энд жижиг нээлттэй орнууд хамгийн их хохирдог. Дэлхийн бүх хөрөнгө оруулагчид гацаанд орчихлоо. Дэлхийн арилжаа хумигддаг. Дэлхий даяар бужигнаж байхад отроо давхар бужигнаад болохгүй. ХҮН засгаас гарна гэсэн яриа байхгүй. Хил холболтоо хийчихлээ шүү дээ. Бид 70 жилийн дараа 2 дахь хил холболтоо хийхээр болж байна. ХҮН 4 жилийн эрхийн хугацаанд ЗГ-т ажиллана. Амаргүй үед бид үүргээ ухамсарлаж намын эрх ашиг гэхээс илүү улс орны эрх ашгийн төлөө хамтран ажиллана. Ийм эгзэгтэй үед улс төрийн тууштай бодлого явах ёстой. Хуваалцдаг талцдаг байдал одоо явж болохгүй. Ачаагаа хамтдаа үүрнэ.

Манай намд онцлог бий. Нэгэндээ гар хүрээд явдаггүй. Тийм зүйл огт болоогүй. ХҮН зөвлөлийн хурал болсон. Хэвлэлээр зодоон болсон гэж яриад байна. Тийм үйл явдал болоогүй сайдаас өөрөөс нь очоод асуугаарай" гэв.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe