НИТХ-ын ээлжит бус V хуралдаанаар Нийслэлийн 2025 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хэлэлцэж, төсвийн тодотголыг баталлаа.
Төсвийн тодотгол нь нийслэлийг хөгжүүлэх 24 мега төсөл хэрэгжүүлэхтэй холбоотой, төсвийн сахилга хариуцлагыг сайжруулахад чиглэж байгаа юм. Хуралдаанд 45 төлөөлөгч оролцох ёстойгоос 35 оролцсон бөгөөд үүний 27 нь төсвийн тодотголыг дэмжив.
Төвсийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2.2-т заасныг үндэслэн Нийслэлийн 2025 оны төсөвт нэмэлт өөрчлөлт орууллаа. Нийслэлийн энэ оны төсөвт дараах гол өөрчлөлтүүд орохоор тусгажээ.
Нийслэлийн 2025 оны төвсийн орлогын хүлээгдэж буй гүйцэтгэлд үндэслэн төсвийн орлогын 101.4 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлснээр
Мөн урьд оны үлдэгдлээс санхүүжих дүнг
Нийслэлийн төсвийн зарлага
Нийслэлийн нутгийн захирагааны байгууллага нийслэлийн өмчит болон өмчийн оролцоотой үйлдвэрийн газар компанийн албан тушаалтны цалин хөлсний ялгаатай байдлыг багасгах, хөдөлмөрийн харилцаан дахь тэгш байдлыг хангах бодлогыг баримтлан
Нийслэлийн 2025 оны төсвийн урсгал зардлыг хэмжээ 1 их наяд 421 тэрбум төгрөг болж үүнээс 63 хувь бюу 908 тэрбум төгрөгийг хотын төсвийн урсгал зардал, 36 хувь буву 513 тэрбум төгрөгийг 9 дүүргийн урсгал зардал тус тус эзэлж байна.
Хөрөнгийн зардал
Нийслэлийн үнэт цаасны хөрөнгөөр хэрэгжүүлэх арга хэмжэний санхүүжих дүнг 200.7 тэрбум төгрөгөөр, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2024-2025 онд он дамжин санхүүжүүлэх дүнг 102.6 тэрбум төгрөгөөр тус тус буурууллаа.
Тодруулбал, өмнөх төсвөөр орлого 4 их наяд байсан бол шинэчилснээр 4.1 их наяд, зарлага 5.6 их наяд байсныг 5.7 их наяд болгов. Ийнхүү төсвийн алдагдал нийт 1.5 их наяд болж байна.
Сэтгэгдэл үлдээх