С.Одонтуяа: Юунаас болоод хотод муухай үнэр гардгийг тодорхойлох багаж байгаагүй

Ц.Чимэдцэеэ
2025-03-28

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Тов ёсоор "Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтлын өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар" Ерөнхий сайдын мэдээллийг сонсож, хариуцсан сайд УИХ-ын гишүүдийн асуултад хариуллаа.

Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Ганхүлэг иргэдийн асуултыг дамжуулав.

Тухайлбал, цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байна гэх гэх асуултад Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны сайд С.Одонтуяа "Бид хэд хэдэн, радаар, станц суурилуулах ажлыг 2025 оны улсын төсөвт суулгасан байсан ч хасагдсан. Одоо нийт нутаг дэвсгэрийг хамарсан цаг агаарын сүлжээ байгуулах нь чухал. Ингэж чадвал цаг агаарыг нөхцөл байдлын талаар урьдчилсан мэдээ авахад хялбар болно.

Мөн Өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хотод муухай үнэр гараад байна гэсэн мэдээллээр учир шалтгааныг тодруулах гэсэн ч мэргэжлийн багаж байгаагүй. Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг танилцуулж, Ерөнхий сайд дэмжсэнээр энэ асуудал шийдэгдэхээр болж байгаа" гэв.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe