Өнгөрсөн 10 дугаар сард болсон орон нутгийн сонгуулиар Булган аймагт МАН ялалт байгуулсан билээ. Булган аймгийн ИТХ нь нийт 29 мандаттай бөгөөд 15 нь МАН-аас, 14 нь АН-аас сонгогдсон байдаг. Тэгвэл МАН-аас сонгогдсон төлөөлөгч Л.Одончимэг намаасаа гарахаар болсон байна. Ийнхүү мандатын харьцаа 14:14 болоод байгаа юм.
Түүнчлэн тус аймгийн ИТХ-д МАН-аас сонгогдсон З.Батзориг, Д.Мэндсайхан нарыг ИТХ-аас хөөх асуудал яригдаж байна. Ингэснээр мандатын харьцаа 14:12 болж, АН олонх болох нөхцөл нь бүрджээ. Тодруулбал, ИТХ-ын төлөөлөгч Ш.Насандуламын өргөдөлд төлөөлөгчийн бүрэн эрхийг дуусгавар болгох хүсэлт дурдагдсан байна. МАН-аас сонгогдсон хурлын дарга нь өөрийн намынханаа хөөж Ардчилсан намд ялалтаа бэлэглэж байна гэж иргэд шүүмжлэлтэй хандаж байгаа юм.
Ташрамд сонирхуулахад, Булган аймаг нь сарын өмнө Засаг даргаа огцруулсан билээ.
Сэтгэгдэл үлдээх