УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Г.Тэмүүлэн нар Засгийн газарт асуулга тавилаа

.Graph
2025-03-31

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Г.Тэмүүлэн нар Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилтийн талаар Засгийн газарт асуулга тавьжээ. 

Тодруулбал, Эрүүл мэндийн даатгалын санхүүжилт 2025 онд 2.5 их наяд болж, өмнөх оноос 5 дахин нэмэгджээ. Гэвч нөгөө талд ЭМДҮЗ-ийн 2025 оны тогтоолоор 02 дугаар сараас эхлэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний үнэ, тоо хэмжээнд хязгаарлалт тогтоож, иргэдийг чирэгдүүлж, улсын санхүүжилт, өмчлөлтэй эмнэлгүүдэд хүндрэл үүсгэж байгаа аж. Иймд гишүүд, төсөв нэмэгдэхийн хэрээр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ хялбар, хүртээмжтэй, чирэгдэлгүй болж чадсан уу гэдэг асуудлыг хөндсөн байна. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe