“Шар айраг шинэхэн байхдаа хамгийн төгс”
Шив шинэхэн, дөнгөж үйлдвэрээсээ гарсан шар айраг л хэрэглэгчдэд хамгийн жинхэнэ амт, хамгийн өндөр чанарыг мэдрүүлж чаддаг. Мэргэжилтнүүд үүнийг дуу нэгтэйгээр баталдаг.
Өөрөөр хэлбэл, шар айраг шинэхэн байх тусам амт, үнэр, өнгө, шингэний тунгалаг байдал, хэрэглэгчийн мэдрэмж нэн төгс байж, бидний авах таашаал тэр хэрээр нэмэгддэг гэсэн үг юм.
Энэ утгаараа Монголдоо үйлдвэрлэсэн шар айраг нь, урт хугацааны тээвэрлэлт, хадгалалт зэрэг шат дамжлагаар ирдэг импортын шар айргаас хавьгүй илүү шинэхнээрээ хэрэглэгчдэд хүрдэг нь гарцаагүй.
Сибиугийн Их Сургуулийн Хүнсний технологийн салбарын “Е” цуврал судалгаанд дурдсанаар:
“Шар айраг үйлдвэрлэгдсэн мөчөөс эхлэн амт, үнэр, тунгалаг байдал зэрэг шинж чанарууд нь тасралтгүй өөрчлөгдөж эхэлдэг. Энэ өөрчлөлт нь хадгалалтын нөхцөл, хугацаа, тээвэрлэлтийн явцад эрчимждэг бөгөөд хуучралт нь шар айргийн чанарт ноцтой нөлөө үзүүлдэг" гэжээ.
Таны сонголт – Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих оролцоо
Шар айргийн гол түүхий эд болох арвайг Монголын хөрсөнд ургасан ургамлаар, үндэсний тариаланчид болон үйлдвэрлэгчдийн хамтын хөдөлмөрөөр бүтээдэг. Жишээлбэл, Сэлэнгийн тариаланчдаас түүхий эдээ татан авч, үндэсний үйлдвэрүүдэд нарийн технологийн дагуу боловсруулж, ISO, MNS зэрэг олон улсын стандартыг мөрдөн хэрэглэгчдийн гарт хүрдэг.
Үйлдвэрлэлийн бүхий л шатанд монголчууд өөрсдөө оролцож, сэтгэл шингээж, үндэснийхээ эдийн засагт хувь нэмэр оруулж байдаг. Таны нэг л удаа сонгосон шар айраг үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих, Монгол улсын иргэний ажлын байрыг хадгалах, эдийн засгаа тэтгэх чухал алхам болдог.
Монгол хүн танд зориулан бүтээдэг үндэсний шар айраг
Үндэсний үйлдвэрлэгчид шар айраг үйлдвэрлээд 100 гаруй жилийн арвин туршлагатай болжээ. Энэ урт хугацаанд гадаадын шилдэг брюмастер, технологич техникч, экспертүүдтэй хамтран дэлхийн зах зээлд амт, чанараараа өрсөлдөхүйц шар айргийг бүтээж, хөгжүүлсээр байна. Эх нутгийн хөрсөнд ургасан арвай, байгалийн цэнгэг усыг ашиглан шинэлэг төрлийн, өвөрмөц онцлогтой шар айргийг хөгжүүлсээр байгаа нь дотоодын хэрэглэгчдэд хамгийн ойр, итгэлтэй сонголт болохыг бататгаж байна.
Харин импортын шар айраг нь гарал үүсэл, тээвэрлэлтийн хугацаа, нөхцөлөөс шалтгаалан анх үйлдвэрлэгдсэн чанараа алдсан байдалтай хэрэглэгчдэд хүрэх нь түгээмэл.
Шинэхэн шар айраг – Жинхэнэ амт, жинхэнэ чанарын баталгаа
Монгол хүн танд зориулан сэтгэл шингээн бүтээдэг үндэсний шар айргаа сонгоцгооё!
Сэтгэгдэл үлдээх
Хогийн шартуулдаг юм хийчээд хичнээн жил энэ нэг Шинэ шар айраг бээст гэдэг явцгүй сурталчилгаагаа хийдэг юм бэ? 1-2 сар контейнерт халж хөрж ирсэн гадны пивоноос муу юм хийдэг байж.
NРГЭН
Дэмжих үү?
1 0