АТГ-ын дарга З.Дашдаваагийн ажиллах хугацаа ирэх сарын 2-ны өдөр дуусаж буй билээ.
Түүнийг 2019 оны тавдугаар сарын 2-ны өдөр УИХ-аас АТГ-ын даргаар томилсон бөгөөд Ерөнхийлөгч Х.Баттулга санал болгож байсан юм. Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АТГ-ын дарга З.Дашдавааг улираан томилох санал гаргасан талаараа Засгийн газрын гишүүдэд танилцуулжээ. Ингэснээр УИХ Ерөнхий сайдын санал болгосноор томилгооны сонсголыг хийх юм.
Ташрамд сонирхуулахад, Авлигын эсрэг хуульд 2020 онд өөрчлөлт оруулсан. Хуулийн өөрчлөлтөөр АТГ-ын даргыг Ерөнхийлөгч биш Ерөнхий сайд санал болгодог болсон. Мөн УИХ томилгооны сонсгол хийх ёстой болсон билээ.
Сэтгэгдэл үлдээх