АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп импортын бараанд шинээр нэмэлт татвар тогтоох зарлигт гарын үсэг зурлаа. Татварыг тооцохдоо тухайн улсаас АНУ-ын бараанд оноодог татварын тал орчим хувьтай тэнцэхээр тогтоосон байна.
Зарлигаар улсуудад дараах татварыг тогтоов. Үүнд,
- Хятад 34 хувь
- Камбож 49 хувь
- Тайван
- Вьетнам 46 хувь
- Энэтхэг 26 хувь
- Тайланд 36 хувь
- Япон 24 хувь
- Европын холбооны улсууд 20 хувь
- Их Британийн 10 хувь
- Монгол Улс 10 хувь
- Сингапур 10 хувь
- Бразил 10 хувь
- Австрали 10 хувь
- Шинэ Зеланд 10 хувь
- Саудын Араб 10 хувь
- Арабын нэгдсэн Эмират 10 хувь
Үүнээс гадна бүх импортын машинуудад 25 хувийн татвар ногдуулахыг зарлигт тусгажээ. Зарлиг энэ сарын 5-аас хэрэгжиж эхлэх юм.

Сэтгэгдэл үлдээх