“2024 YR4” астероид 2032 онд сарыг мөргөх магадлал хоёр дахин нэмэгджээ

.Graph
2025-04-04

Шинжээчдийн үзэж байгаагаар дэлхийг мөргөж магадгүй гэж айж байсан астероид одоохондоо манай гаригийн замд орохоо больсон ч сарыг мөргөх магадлал хэвээр байна гэж тогтоожээ. Тодруулбал, өнгөрсөн оны 12 дугаар сард илрүүлсэн “2024 YR4” астероид 2032 онд сарыг мөргөх магадлал хоёр дахин нэмэгдсэн байна. НАСА эрдэмтдийн мэдээлснээр өмнө нь энэ магадлал 1.7 хувь байсан бол одоо 3.8 хувь болж нэмэгдсэн гэж мэдээлж буй юм. Харин уг астероид дэлхийг мөргөх магадлал хамгийн бага буюу 0.004 хувь байгаа ажээ. 

“2024 YR4” астероид нь бараг хөл бөмбөгийн талбайн хэмжээтэй. Үүнийг 2024 оны 12-р сард илрүүлсэн бөгөөд НАСА-гийн Дэлхийд ойр орчмын биет судлалын төв 2032 онд дэлхийг мөргөх магадлал 3% байна гэж таамаглаж байсан. Гуравдугаар сарын сүүлээр Жеймс Уэбб сансрын дурангаар хийсэн нэмэлт ажиглалт, дүн шинжилгээ нь астероидын дэлхийг мөргөх магадлал бараг тэгтэй болохыг баталсан. Астероидын мөргөлтийн хүчийг 8-30 мегатонн тротилтой тэнцэнэ гэж тооцоолсон байна. Энэхүү астероид астероид сарыг мөргөвөл юу болох нь одоогоор тодорхойгүй байна. 

Ойрын 1000 жилд нэг км ба түүнээс том хэмжээтэй солир дэлхийтэй мөргөлдөхгүй бөгөөд бүгд манай гаргийн хажуугаар өнгөрнө гэж эрдэмтэд тооцоолж байна. 

Америкийн байгалийн түүхийн музейн мэдээлснээр астероидууд хэдэн тэрбум жилийн өмнө сар, дэлхийтэй илүү их мөргөлдөж байсан боловч олон мянган жилийн туршид тохиолдлууд багасаж буйг онцолсон юм.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe