Арав гаруй жилийн өмнө сураггүй болсон MH370 онгоцыг эрэн хайх ажиллагаа дахин зогслоо

.Graph
2025-04-07

Малайзын засгийн газар арав гаруй жилийн өмнө сураггүй болсон MH370 онгоцыг эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлэхээр болсноо өнгөрсөн 12 сард мэдэгдэж байсан. 2014 оны 3-р сарын 8-нд 239 хүнтэй Боинг 777 онгоц Куала Лумпураас Бээжинг чиглэн явж байгаад радарын дэлгэцээс алга болсон. “Ocean Infinity” компани 2018 онд Энэтхэгийн далайд 46,300 хавтгай дөрвөлжин миль талбайг хамарсан эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч онгоцны ул мөр олдоогүй, зөвхөн зарим хэсгүүдийн хог хаягдлыг цуглуулсан байдаг.

Уг үйл явдал нисэхийн түүхэн дэх хамгийн том нууцуудын нэг бөгөөд онгоц сураггүй болсноос хойш арав гаруй жилийн дараа эрлийн ажиллагааг эхлүүлээд байсан юм. Энэтхэгийн далайн өмнөд хэсгийн 5,800 хавтгай дөрвөлжин миль талбайд "мэргэжилтнүүд, судлаачдын хийсэн хамгийн сүүлийн үеийн мэдээлэл, мэдээллийн дүн шинжилгээнд үндэслэн" хайгуулыг хийнэ гэж мэдээлээд байсан билээ.

Тэгвэл эхлүүлээд байсан эрэн хайх ажлыг түр хугацаанд завсарлуулж байна гэдгийг Малайзын Тээврийн сайд мэдэгдлээ. Тэрээр зуны улирал эхэлж байгаа нь хайгуулын ажлыг үргэлжлүүлэхэд тохиромжтой цаг хугацаа биш бөгөөд хайгуулыг энэ оны төгсгөлд дахин эхлүүлнэ гэж мэдэгдсэн юм. Ийнхүү хайгуулын ажил эхэлснээс хоёр долоо хоногийн дараа дахин хайгуулыг зогсоолоо.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe