Ж.Сүхбаатар нарыг цагаатгаж, А.Ганхуягийг гэм буруутайд тооцов

Ц.Чимэдцэеэ
2025-04-09

Ногоон автобусны гэх хэргийн шүүх хуралдаан 20 гаруй хоног үргэлжилж, өнөөдөр ЦЕГ-ийн "Сүлд" чуулгын байранд шийдвэрээ танилцууллаа.

Улмаар УИХ-ын гишүүн, “Түгжрэлийн сайд” асан Ж.Сүхбаатар нарын 9 хүнийг гэмт хэргийн шинжгүй хэмээн цагаатгажээ. Тухайлбал Д.Мөнх-Эрдэнэ, Г.Мишээлт, Г.Энхтайван, Ж.Эрдэнэбат,  Ким Ги Бом, Ли Жон Соб, Мөнхбаяр, Алтаншагай нар багтаж буй юм.

Харин “Тэнүүн-Огоо” ХХК-ийн захирал А.Ганхуягийг үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан албан үүргээ урвуулан ашиглаж, бусдад давуу байдал үүсгэсэн гэмт хэрэгт хамтран оролцож үйлдсэн. Үргэлжилсэн үйлдлээр хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн өмч хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэнд тооцсон байна.

Мөн С.Бямбасүрэн, Б.Түмэнжаргал, Ш.Баярсүх нарыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон. Дээрх гэмт хэрэгт Ж.Эрдэнэбат хамтарсан, С.Жавхланбаатар хатгагч, хамжигчаар, А.Чойжилсүрэн гүйцэтгэгчээр, Д.Тогтбадрах хамжигчаар оролцсон хэмээн үзжээ.

Ийнхүү шүүх дээрх шийдвэрийн үндэслэл, ял шийтгэлээ шийдвэрийн тогтоолдоо тусгахаа илэрхийлж, түр завсарлав.

Нэмэлт: 15.00 цаг

Гэм буруутай этгээдүүдийн ялыг уншлаа. 

“Тэнүүн-Огоо” ХХК-ийн захирал А.Ганхуягт 6 жил хорих ял, С.Жавхлантбаатарт 3 жил хорих ял бусдад нь зорчих эрх хязгаарлах ял оногдууллаа.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe