Жүжигчин Ким Сү Хёноос болж хууль өөрчлөгдөх магадлалтай байна

Б.Сувданзаяа
2025-04-09

Жүжигчин Ким Сү Хён нь саяхан нас барсан Ким Сае Роныг дөнгөж 16 настай байхад нь болзож байсан гэх мэдээлэл олон нийтийн анхаарлын төвд байна. Энэхүү маргаан нь улс орон даяар эгдүүцлийг төрүүлж, олон хүн жүжигчнийг насанд хүрээгүй хүүхдэд зохисгүй хандсан гэж буруутгаж байгаа юм. Үүний хариуд Өмнөд Солонгос даяар иргэд дуу хоолойгоо өргөж, насанд хүрээгүй хүүхдүүдийн эрх зүйн хамгаалалтыг чангатгах, одоогийн хууль тогтоомжид өөрчлөлт оруулахыг шаардаж байна. 

Ийнхүү олон нийтийн хөдөлгөөн өрнөж, өргөдөлд хүүхэдтэй бэлгийн харьцаанд орох хууль ёсны насыг 16 хүртэлх байсныг 19 болгож, хатуу шийтгэл оногдуулахыг уриалж байна. 2025 оны 3-р сарын 31-нд нийтлэгдсэнээс хойш ердөө долоо хоногийн дараа буюу 2025 оны дөрөвдүгээр сарын 7-ны байдлаар уг өргөдөл 51,333 хүний ​​гарын үсэг цуглуулж, Үндэсний Ассемблейд хэлэлцэх ёстой 50,000 хүний ​​гарын үсгийг давсан байна.

Өргөдөл гаргагч "Насанд хүрээгүй хүүхдийн одоогийн хууль тогтоомж нь зөвхөн 13 настай, 13 настай хүүхдийг хамгаалдаг" гэдгийг онцолсон юм. Өргөдөлд хууль ёсны насыг нэмэгдүүлэхээс гадна 3 жилийн ял оноодгийг 5 жил болгон чангаруулах тухай тусгагдсан байгаа юм байна. 

Өргөдөл гаргах үйл явцын дагуу 30 хоногийн дотор 50,000-д хүрсэн тохиолдолд уг саналыг Үндэсний Ассемблейн холбогдох хороонд шилжүүлдэг. Дараа нь тус хороо 90 хоногийн дотор өргөдлийг Үндэсний Ассемблейн чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэх, хууль тогтоох арга хэмжээ авах эсэхээ шийдэх юм. 

Жүжигчин Ким Сү Хёны холбогдоод байгаа хэргээс болж тус улсад хууль өөрчлөгдөж магадгүй нөхцөл байдалд ийнхүү үүсээд байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe