"Дэлхийн цирк Монголд-2025" олон улсын циркчдийн хамтарсан тоглолт энэ амралтын өдрүүдэд эхлэн, 5 сарын 11-нийг дуустал долоо хоног бүрийн амралтын өдрүүдээр тоглогдоно.
Тус тоглолтод Монгол, Америк, Герман, Итали, Аргентин, Колумб, Орос, Иран, Беларусь, Украйн, Узбекстан, Казахстан зэрэг 15 орны олон улсад чансаа өндөр нэр хүндтэй жүжигчид оролцох юм.
Орон орны уран бүтээлчид циркийн хамгийн хурдтай, эрсдэлтэй, сэтгэл догдлуулсан үзүүлбэрүүдийг үзүүлэхээс гадна дэлхийн номер нэг алиалагч Дэвид Ларибле хүрэлцэн иржээ.
Циркийн урлагийг шимтэн сонирхогчид та бүхэн гэр бүл, үр хүүхдүүдтэйгээ хамт мартагдашгүй дурсамжийг бүтээгээрэй.
Тоглолт AIC Steppe arena-д 2025 оны 4 сарын 12-ноос 5 сарын 11–нийг дуустал, долоо хоног бүрийн амралтын өдрүүдэд болно.
Цахим тасалбарыг: https://ticket.mn/event/2504
Биет тасалбарыг:
Сэтгэгдэл үлдээх