Эрдэнэт үйлдвэрийг тойрсон 20 орчим овоолго бий. Энэ нь үйлдвэрлэлд ашиглагддаггүй буюу технологийн горим зөрдөг, исэлдсэн хүдрийн овоолго юм. Эдгээрийг үүсмэл орд гэх бөгөөд энэхүү үүсмэл ордоос
Тэгвэл Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-аас үүсмэл ордоо өөрсдөө ашиглаж, бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ хэмээн 2 жилийн өмнө төлөвлөж байсан. Үүний үр дүнд үүсмэл ордыг ашигладаг компаниуд хаалгаа барьж, олон залуус ажилгүй болох эрсдэлийг дагуулж байв.
Энэхүү үйл явдлын дараа 2024 онд Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар үүсмэл ордын 34 хувийг төр эзэмших эрхтэй болсон. Энэ хүрээнд Засгийн газраас компаниудтай хэлэлцээр хийх ажил эхэлсэн бөгөөд Эрдэнэтийн овоолго дээр ажилладаг 3 компани ч үүнд хамаарч байна.
Хамгийн сүүлийн мэдээгээр Эрдэнэт үйлдвэр үүсмэл ордоо ашиглуулдаг гурван компанийг 34 хувиа өгч, өнгөрсөн хугацааны ногдол ашгийг нөхөн тооцож олговол овоолгоо цааш ашиглуулах боломжтой гэсэн байр суурийг илэрхийлжээ.
Эхний ээлжид, Эрдмин ХХК энэхүү хэлэлцээрийг зөвшөөрч, 34.6 сая ам.долларын ногдол ашгийг нөхөн төлжээ. Эрдмин ХХК бол Ачит Ихт ХХК-аас 4 дахин бага бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компани юм.
Сэтгэгдэл үлдээх
Эрдмин ххк-д баяр хүргэе! Амжилт
Ваава
Дэмжих үү?
0 0