Youtube платформ дээр 38.5 сая, инстаграм хаягтаа 32.9 сая дагагчтай АНУ-ын youtuber IShowSpeed монголд ирж, төв талбай дээр шууд дамжуулалт хийж байна.
Түүний жинхэнэ нэрийг Darren Jason Watkins гэдэг бөгөөд 2005 онд төрсөн, өдгөө 20 настай залуу нөлөөлөгч юм. IShowSpeed 2016 онд YouTube сувгаа нээж, тоглоомын контент хийж эхэлсэн. Харин 2021 оноос цахим ертөнцөд олны анхаарлыг татаж эхэлсэн байна.
Тэрээр мөн урлагийн карьераа эхлүүлсэн бөгөөд 2022 онд World cup гэх дуугаа цацахаар Warner Records-той гэрээ байгуулж, хэд хэдэн орны чартыг тэргүүлж байжээ. Тэрээр 2022 оны 12 дахь удаагийн Streamy шагнал гардуулах ёслолын үеэр оны шилдэг шууд дамжуулагчаар /Streamer of the Year/ тодорчээ.
IShowSpeed яг одоо /2025.04.11 | 11:50 цаг/ Сүхбаатарын талбайд шууд дамжуулалт хийж байна. Түүний шууд дамжуулалтад МУГЖ М.Түвшинхүү, Ангууч буюу Б.Баттөр, Gremix нар орж байгаа бөгөөд тэд Их эзэн Чингис хааны хөшөөтэй танилцсан юм. Харин одоо UB Food Festival-аар зочилж байна.
Сэтгэгдэл үлдээх