Сургалтын менежментийг сайжруулах төслийг 120 улсын сургууль хэрэгжүүлж байгаа.
Төслийн гүйцэтгэлийг хангаж буй Сургуулийн судалгаа хөгжлийн "Шинэ Монгол" Төв ТББ нь Шинэ Монгол сургуулийн дэргэдэх институт.
Энэ утгаараа дээрх сургуулийн захирал асан одоогийн УИХ-ын гишүүн Ж.Галбадрах, тус сургуульд ажиллаж байсан одоогийн Боловсролын сайд П.Наранбаяр нарыг ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй хэмээн хардаж буй юм.
Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Галбадрах мэдээлэл өглөө.
Тэр “Уг төсөл 2021 оноос хойш хэрэгжиж байгаа. Иймд ямар ч ашиг сонирхлын зөрчил байх боломжгүй. Монголынхоо бүх сургуулийг "Шинэ Монгол" сургууль шиг болгох хүсэл л байгаа. Нэг сургуульд 10 сая төгрөг зарцуулна гэдэг бол боломжийн зардал” гэв.
Сэтгэгдэл үлдээх