Олон Улсын шатрын холбоо /FIDE/-оос зохиодог "FIDE Women's Grand Prix" цувралын 2024-2025 оны улирлын тавь дахь тэмцээн Энэтхэг улсын Пуна хотод үргэлжилж байна.
Дэлхийн шилдэг 10 шатарчин цугласан тэмцээний эхний өдөр Олон улсын Мастер, "The MongolZ" багийн тамирчин Б.Мөнгөнтуул Гүржийн Salome Melia-г хожлоо.
Ингэснээр тэрээр Хятадын Zhu Jiner, Энэтхэгийн Deshmukh Divya, Оросын Shuvalova Polina нарын ижил 1 оноотой хүснэгтийг тэргүүлж байна.
80 мянган еврогийн шагналын сантай "FIDE Women's Grand Prix 2025 - Pune" тэмцээн есөн өдөр үргэлжлэх бөгөөд Б.Мөнгөнтуул өнөөдөр буюу 4 сарын 15-ны 17:30 цагт хоёр дахь өрөгтөө Хятадын Их Мастер Zhu Jiner-тэй тоглоно.
Энэ удаагийн тэмцээнд түүнтэй хамт өрсөлдөж буй Хятадын Zhu Jiner 137.5 оноотой 8-р байр, Польшийн Alina Kashlinskaya 140 оноотой 7-р байр, Энэтхэгийн Koneru Humpy 171.67 оноотой 6-р байрт тус тус жагсаж байна. Харин манай тамирчин Б.Мөнгөнтуул улирлын хүснэгтийн 9-р байрт жагсаж байгаа юм.
Сэтгэгдэл үлдээх