Трамп Харвардын 2 тэрбум долларын санхүүжилтийг царцаажээ

.Graph
2025-04-15

Харвардын их сургууль Цагаан ордноос тавьсан шаардлагаас татгалзсанаас хэдхэн цагийн дараа Трампын засгийн газар Харвардын их сургуулийн холбооны сангийн 2 тэрбум долларыг (1.5 тэрбум фунт) царцааж байна гэж мэдэгдлээ.

Цагаан ордон өнгөрсөн долоо хоногт Харвардад оюутны хотхон дахь антисемитизмтэй тэмцэх шаардлагыг илгээсэн. Үүнд, засаглалын өөрчлөлт, ажилд авах практик, элсэлтийн журам зэрэг багтсан байсан юм.

Даваа гарагт Харвардын их сургууль дээрх шаардлагыг няцааж, Цагаан ордон олон нийтээ "хянахыг" оролдож байна гэж мэдэгдсэн.

Энэ бол Трампын засгийн газар бодлогоо өөрчлөх шахалтыг эсэргүүцсэн АНУ-ын анхны томоохон их сургууль юм. Цагаан ордноос шаардаж буй өргөн хүрээтэй өөрчлөлтүүд нь тус сургуулийн үйл ажиллагааг өөрчилж, засгийн газрын хяналтад орох байсан юм.

Даваа гарагт Харвардын их сургуулийн ерөнхийлөгч Алан Гарбер бичсэн захидалдаа, "Засгийн газраас санхүүгийн харилцаагаа" хадгалахын тулд тэрхүү шаардлагыг их сургууль "дагах ёстой" гэдгийг сануулсны зэрэгцээ "шинэчилсэн, өргөтгөсөн шаардлагын жагсаалт" баасан гарагт илгээсэн гэж мэдэгдсэн. Мөн тэрээр "Бид тэдний санал болгож буй гэрээг хүлээж авахгүй гэдгээ хуулийн зөвлөхөөрөө дамжуулан мэдэгдсэн" хэмээн бичсэн байна. 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe