Хангайн бүсийг Шивээхүрэн боомттой авто замаар холбох асуудлыг Засгийн газраар хэлэлцэнэ

.Graph
2025-04-15

Хангайн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаанд оролцогчдоос хэд хэдэн авто замын бүтээн байгуулалт хийх тухай санал гаргажээ. 

Тухайлбал, 

  • Аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилго бүхий Баянхонгороос Архангай аймгийн Тэрхийн цагаан нуур чиглэлийн 340 км авто замын төслийг эхлүүлэх, 
  • Арвайхээр-Шивээхүрэн чиглэлийн хилийн боомттой холбогдох 360 км автозам, 
  • Цэцэрлэг-Баянхонгор чиглэлийн 200 км автозам, 
  • Баянхонгор хот-Шинэжинст сум хүртэлх 270 км авто зам барих, 
  • Мянганы замын босоо тэнхлэгийн Дашинчилэн-Орхоны гүүр чиглэлийн замаас Өлзийт сум, Өлзийт сумаас Мөрөн-Тариалан чиглэлийн замыг холбох 120 км хатуу хучилттай авто замын концессын гэрээг цуцалж, гүйцэтгэгчийг шинээр шалгаруулах, 
  • УБ-Лүн чиглэлийн авто замын хоёр урсгалтай, зургаан эгнээ автозамын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх, Лүн-Хархорум хот чиглэлийн авто замын ТЭЗҮ боловсруулах зэрэг саналыг дэвшүүлсэн байна. 

Ийнхүү Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хангайн бүсийг Шивээхүрэн боомттой авто замаар холбох зэрэг нийт 17 багц асуудлыг судалж, Засгийн газрын хуралдаанд танилцуулан шийдвэрлүүлэхийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаяр нарт даалгалаа. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe