Нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах хагалгааг амжилттай хийлээ

.Graph
2025-04-18

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийн Монгол Улсад 11 дэх удаагийн, ЭХЭМҮТ-д 5 дахь удаагийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээ амжилттай хийгдлээ.

Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгалаа.

Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe