ХСҮТ-д ганцхан байдаг рентгений суурин аппарат эвдэрч, өдөрт 100 гаруй хүн рентген хийлгэж чадахгүй байна

.Graph
2025-04-18

Хавдар судлалын үндэсний төвийн захирал Н.Эрдэнэхүү ХСҮТ дээр үүсээд буй нөхцөл байдлын асуудлаар мэдээлэл өглөө.

ХСҮТ-д ганцхан байдаг рентгений суурин аппарат болон бусад төхөөрөмж эвдэрчээ. Үүний улмаас өдөрт 100 гаруй хүн рентгенд орж чадахгүй байгаа юм байна. Уг рентгенийг дахин худалдан авах тендер хүлээгдэж байна.

Энэ талаар тэрээр "Ний нуугүй л хэлье. Бид рентгений суурин ганц л аппараттай юм. Тэр нь шалтгаан тодорхойгүй эвдэрсэн. Тиймээс бид гадуур эрт илрүүлэгт явуулдаг рентгенийг ашиглаж байна. ЭМЯ, Сангийн яамнаас 6.8 тэрбум төгрөг тавьж өгсөн. Тэр мөнгөөр рентгений суурин аппарат авахыг хүлээгээд байж байна. Худалдан авалтыг ЭМЯ-аас Худалдан авах газартай хамтран зохион байгуулахыг хүлээгээд саналаа өгчхөөд байж байна. Рентген эвдэрснээр өдөрт 100 гаруй хүн рентгенд орж чадахгүй байна. Зөөврийн рентгенийг ашиглах нь эрсдэлтэй. Рентгенийг хийж байгаа хүн, хийлгэж байгаа хүн хордоно" гэлээ. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe