"Солонго" хөтөч, орчуулагчдын холбооноос "Хоггүй Тэрэлж" сайн үйлсийн аян зохион байгуулжээ.
Аяны хаалтын хүрээнд дөрөвдүгээр сарын 19-ний өдөр Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын аялал жуулчлалын бүс нутгийн хогийг цэвэрлэсэн байна. Цэвэрлэгээгээр 1 ачааны хово болон 3 кантер дүүрэг хог хаягдал гарчээ.
Цэвэрлэгээнд нийт 420 гаруй хөтөч, орчуулагч, сайн дурын иргэд, дэмжигч албан байгууллагын ажилчид оролцсон байна.
Сэтгэгдэл үлдээх