Иргэн Б.Батбилэг Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах нийтийн өргөдлийг D-Parliament системд санаачилсан билээ.
Тэрээр өргөдөлдөө "Нийгмийн даатгалын шимтгэлийг иргэдээс өгөх бусад санхүүгийн эх үүсвэрийн тусламжтай 2 дахин бууруулж өгөх тухай, 1072 хувьцааны ноогдол ашгийг үүнд ашиглах" гэжээ.
Тодруулбал, одоогоор хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа НДШ-ийн хувь хэмжээг бууруулж 12 хувьд хүргэхийг өргөдөлд дурдсан байна. Түүний хувьд жил бүр орж ирдэг 1072 хувьцааны ноогдол ашгийг ажил эрхлэгч өөрийн хүсэлтээр нийгмийн даатгалын санд шилжүүлбэл дараа жилийн нийгмийн даатгалын шимтгэлийг 12 хувь хүртэл бууруулж өгдөг байх. Энэ нь бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт инфляцад нөлөөлөхгүй байх, төгрөгийн ханш унахгүй байх боломжийг бүрдүүлнэ гэсэн байна.
Өргөдлийг гуравдугаар сарын 21-нд санаачилсан бөгөөд дөрөвдүгээр сарын 21-ний өдөр 100 мянга буюу зорилтот хэмжээндээ хүрлээ. Ингэснээр УИХ-д өргөдлийг өргөн барих юм.
Сэтгэгдэл үлдээх
1
СҮХБААТАР
Дэмжих үү?
0 0Niigmiin daatgal shimtgel bagsgsn deershdeee
Byambajargal
Дэмжих үү?
1 0bagsgasn deer shdee
Byambajargal
Дэмжих үү?
2 0