Солонгосын хамгийн анхны 100 сая дагагчтай youtuber “KIMPRO” болжээ.
ВТS 80 сая, Blackpink 96.4 сая дагагчийг давж Солонгосын хамгийн их дагагчтай youtube суваг болсон байна. Тус youtube суваг нь 3100 бичлэг оруулсан бөгөөд нийт үзэлтийн тоо 66469 тэрбум юм. Мөн тэрээр өдөрт 687 сая вон олдог байна.
Хэсэг хугацаанд BLACKPINK 96.4 сая захиалагчтай Өмнөд Солонгосын YouTube-ийг давамгайлж байсан. Харин одоо KimPro тэднийг давж, дэлхийн хэмжээнд 14-т бичигдэж, Солонгосын дижитал энтертайнментын давлагааг тэргүүлж байгаа юм. Энэ сувгийг хөгжилтэй, найрсаг ах дүүс болох Ким Дун Жүн болон түүний үеэл Ю Бэк Хап ажиллуулдаг. Тэд олон төрлийн видео оруулдаг бөгөөд хошин, бүтээлч байдаг нь дэлхийн өнцөг булан бүрээс сая сая шүтэн бишрэгчдийг татахад тусалсан.
KimPro шүтэн бишрэгчид болон дагагч нартаа талархаж буйгаа илэрхийлсэн бөгөөд "Итгэж чадахгүй байна. Бид ирээдүйд илүү хөгжилтэй, илүү сайн контент бүтээнэ. Бидний түүх дөнгөж эхэлж байна" хэмээсэн юм.
Сэтгэгдэл үлдээх