АН-ын бүлэг: ОХУ-тай хийх Засгийн газар хоорондын хэлэлцээрийг буцаах ёстой

Ц.Чимэдцэеэ
2025-04-21

Ардчилсан намын бүлгийн хуралдааны шийдвэрийг танилцуулж байна.

Энэ дунд Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Туваан Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийн мэдээллийг танилцуулсан байна.

Улмаар АН-ын бүлэг тус хэлэлцээрийг дэмжихгүй буцаах шаардлагатай хэмээн үзжээ.

Ялангуяа үндэсний аюулгүй байдалтай холбоотой, эрсдэл үүсгэхүйц төсөл орж ирсэн нь харамсалтай хэмээж байв.

Мөн УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл "Малчид, ноос, ноолуурын асуудалтай холбоотой Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны сайд Ж.Энхбаярын танилцуулгыг сонсох, асуулт асуух байсан ч өөр хуралдаантай гэх шалтгаанаар мэдээлэл өгсөнгүй. Удаа дара ингэж мэдээлэл өгөхөөс татгалзаж байгаа тул хариуцлага тооцно" гэв.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe