Пап лам Францис 88 насандаа таалал төгссөнийг Ватиканаас зарлалаа.
Ромын пап лам, Католик сүмийн тэргүүн байсан тэрээр 2013 онд өмнөх хаан XVI Бенедикт огцорсны дараа пап лам болсон билээ. Католик сүмийн тэргүүнээр ажиллаж байхдаа даруу зантай, өөр өөр үндэстэн, шашин шүтлэгтэй хүмүүст тусалдгаараа алдартай байсан түүнийг нас барсныг Ватикан баталжээ.
Латин Америк, Иезуитийн анхны пап лам Францис 4-р сарын 21-нд 88 насандаа таалал төгсөж, 12 жил үргэлжилсэн папын хаанчлалыг ийнхүү дуусгажээ. Ватикан ламыг уушгины халдварын улмаас хэдэн долоо хоног эмнэлэгт хэвтсэн гэж мэдэгдсэн юм.
Сэтгэгдэл үлдээх